Friday, March 12, 2010

NComputing компани компьютерийг олон хэрэглэгч зэрэг хэрэглэх боломжийг олгогч терминал үйлдвэрлэлээрээ дэлхийд алдартай. Энэхүү төхөөрөмжийг ашигласнаар олон байгууллага, айл өрх компьютерийнхаа зардлыг хэмнэж байна.

Нэг компьютерийг хэд хэдэн хэрэглэгч зэрэг ашигласнаар компьютерийн хэрэглээг нэмэгдүүлж, зардлыг бууруулах олон талын ашигтай :

- Програмын лиценз худалдан авах зардал

- Компьютер засвар үйлчилгээний зардал

- Шинэ компьютер худалдан авалтын зардал

буурна.

Хэрэглэгч бүр ижил эрхтэйгээр компьютерийн нөөцийг ашиглах эрхтэй ба интернэтээр зугаалах, мэйлээ шалгах, оффисын програмууд дээр ажиллах бүрэн боломжтой. Хэрэглэгчид тус тусдаа гар, хулгана, дэлгэц, тохиргоо, програмууд, файлуудаа хэрэглэнэ, яг л өөр өөрийн компьютер дээр ажиллаж байгаатай адил.

Мөнгө, цаг хугацаагаа хэмжэе

- Нэг компьютерийг 30 хүртэлх хэрэглэгч ашиглах

- Хөрөнгө оруулалтын болон засвар үйлчилгээний зардал хэмнэлт

- Суурилуулахад хялбар, нууцлал өндөртэй

- Windows, Linux дээр ажиллах боломжтой

- Найдвартай ажиллагаа, авсаархан бүтэц

- Эрчим хүч хэмнэлт (хэрэглэгчийн тоогоор 5Ватт)

NComputing-ийн L загварын терминалууд дотоод сүлжээний шугамаар холбогддог учир төхөөрөмжөө дотоод сүлжээнийхээ хаана нь байрлуулсан болно. Харин таны ажиллагаанд энэ нь ямар нэг саад учруулахгүй.

0 comments: